Posts

О.Дашбалбар Эх хэл минь

О.Дашбалбар    " Эх хэл минь " Миний хамгийн үнэнч, надаас хэзээ ч үл урвах Цорын ганц нөхөр минь -эх хэл Миний зэвсэг болж, дайсны өөдөөс зоригтой босгодог Илд минь-эх хэл Миний үр удамдаа үлдээх гэрээс, өв хөрөнгө минь-эх хэл Миний амьд яваагийн бахархал, жавхлант аялгуу-Монгол хэл Миний мөнхийн ус, миний хайрын аялгуу-эх хэл Миний зүрхнээс төрж, миний харцнаас гэрэлтэгч эх хэл Миний Равжаа, миний Нацагдоржийг хойч үед минь хүргэх - эх хэл Миний ээжийн, миний аавын, миний өвгөдийн минь эх хэл Миний хэл, миний хүүгийн хэл-миний монгол хэл. Нисч яваа бүргэдийн далавчны чимээтэй Нурж байгаа их цасны чимээтэй Норж байгаа өвсний шивнээтэй Орж байгаа борооны шиврээтэй- эх хэл минь Аяа, морин төвөргөөн, морин төвөргөөн Алтан сайхан эх хэлний минь төвөргөөн Эх хэл минь чам дээр би мордож Эрдэнийн сайхан цулбуурыг чинь атгаж Энэхэн замбуутивын хаана ч хүргэнэ. Эрхэс гаригийн гэрлийн алсад ч Эв хамтын туяат оргилд ч Эх хэлтэйгээ би очино. Ганц үгийг чинь хэлэх...